Монгол Улсын их дээд сургуулиуд шинээр элссэн оюутнуудаа эрүүл мэндийн үзлэгт оруулдаг уламжлалт бизнес тогтоод удаж буй. Жил бүр л юугаа ч мэдэхгүй хэдэн хүүхдүүдийг халуун наранд оочирлуулан байж үзлэг нэртэй юм хийж суудаг. Дээд боловсрол эзэмшихийн тулд элдэв янзын өвчтэй байж болохгүй юм билээ. Гэхдээ ингэж эрүүл мэндийнх нь тал дээр анхаарах нь зөв л дөө. Харамсалтай нь хүнийг ямар өвчтэй байгааг нь тогтоохдоо амыг нь ангайлгаад, нэг нүдийг нь даруулаад л шийдчихдэг биш байлтай. Хэрвээ тэгдэг бол сайхан л юм. Монголын эмч нар мундаг л юм. Бүр биширч байгаад үхмээр санагдана. Эрдэм ном сурахад хараагүй, дүлий, тэгээд бас хоолой ам нь өвддөггүй л бол болох юм шиг байгаа юм. Ичиж, улаймаар гэдэг нь. Нөгөө халдарт өвчнүүдийн шинжилгээ энэ тэр бүр мэддэггүй юм шиг байна билээ. Сүрьеэ, ДОХ, амьсгалын замын халдварт өвчнүүд гээд л... Төлбөр нь 4500 төгрөг. Гэхдээ энэ үнэ сургууль бүрт адилгүй гэнэ лээ. Зарим нь 5000, 5500 гээд л янз янз. Энд эрүүл мэндийн даатгалын дэвтэр энэ тэр ямарч хэрэггүй. Нэг сургуульд жилд хэдэн хүүхэд шинээр элсдэг болоо. Хүүхэд бүрээс 4500 төгрөг гэхээр тэр сургуулийн захирал ч...
Сэтгэгдэл байхгүй байна