Ховдод холион бантан хутган байж УИХ-ын эрхэм түшээгээр сонгогдсон энэ хүн бол Д.Батцогт. МАН-ын нэр нөлөө бүхий УИХ-ын гишүүн С.Бямбацогттой нэг айлын хүргэн тэрээр харин ч базуудын базалт ямар байдгийг яруу тодоор харуулж ялалт байгуулсан тэр цаг саяханых. Ямартаа ч өмнө нь бие даан нэр дэвшин өвдөг шороодоод байсан бол энэ удаа тэр МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэлээс гарч ирсэн азтай дамшиг бөлгөө. Их хуралд орж ирсэн цагаасаа хойш амаа өмхийртөл чимээгүй суусан заргач, хэрүүлч гишүүн маань саяханаас нэг юм дэд сайдуудын асуудлаар ам ангайх болсон сурагтай. Тэгэхдээ бүр дэд сайдуудыг 70:30 сонгох нь буруу энэ тэр гээд л баахан юм ярьсан аж. Анхнаасаа л АН-тай хамтарч хөнжлийг нь сөхөхдөө 70:30-аар тохирч сайд нараа сонгочихсон болохоор түүний ярьсан хэлсэн бусдынх нь чихэнд тийм ч таатай сонсогдоогүй нь мэдээж. Тэгэхээр түүний ярьсан асуудал газар авахгүй л болов уу даа. Холион бантан
Ховдод холион бантан хутган байж УИХ-ын эрхэм түшээгээр сонгогдсон энэ хүн бол Д.Батцогт. МАН-ын нэр нөлөө бүхий УИХ-ын гишүүн С.Бямбацогттой нэг айлын хүргэн тэрээр харин ч базуудын базалт ямар байдгийг яруу тодоор харуулж ялалт байгуулсан тэр цаг саяханых. Ямартаа ч өмнө нь бие даан нэр дэвшин өвдөг шороодоод байсан бол энэ удаа тэр МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэлээс гарч ирсэн азтай дамшиг бөлгөө. Их хуралд орж ирсэн цагаасаа хойш амаа өмхийртөл чимээгүй суусан заргач, хэрүүлч гишүүн маань саяханаас нэг юм дэд сайдуудын асуудлаар ам ангайх болсон сурагтай. Тэгэхдээ бүр дэд сайдуудыг 70:30 сонгох нь буруу энэ тэр гээд л баахан юм ярьсан аж. Анхнаасаа л АН-тай хамтарч хөнжлийг нь сөхөхдөө 70:30-аар тохирч сайд нараа сонгочихсон болохоор түүний ярьсан хэлсэн бусдынх нь чихэнд тийм ч таатай сонсогдоогүй нь мэдээж. Тэгэхээр түүний ярьсан асуудал газар авахгүй л болов уу даа.
Сэтгэгдэл байхгүй байна