З.Баянсэлэнгэ нөгөөдөр

Энэ өдөр түүнд холбогдох хэргийн шүүх хурал Чингэлтэй дүүргийн шүүхэд болох юм.  УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ болон МАХН-ын гишүүд болох М.Амартүвшин, Я.Мөнхсайхан, Д.Шонхоо нар шүүгдэж байгаа юм. Тэднийг энэ сарын 14-нд шүүх байсан ч шүүгдэгчдийн тус бүртээ өмгөөлөгч авах хүсэлтийг шүүх бүрэлдэхүүн хүлээн авч хурлыг ийнхүү хойшлуулсан юм.
Өмнөх хурлуудад З.Баянсэлэнгэ нар дундаа хоёр өмгөөлөгчтэй шүүх хуралд оролцож байсан. Хэргийг сануулахад, З.Баянсэлэнгэ нар өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын туслах Б.Тулгыг УМБГ-аас баривчлах үеэр нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурор О.Мөнхбаатарын биед халдсан шалтгаанаар эрүүгийн хэрэгт холбогдсон юм.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025