Монгол төрийн шагнал

Лондон хотноо зохион байгуулагдсан хүн төрөлхтөний эв нэгдэл, спортын их баяр, зуны ХХХ олимпийн наадамд эх орноо төлөөлөн оролцсон баг тамирчдыг дасгалжуулж, Монгол Улсын нэр хүндийг  олон улсын тавцанд өндөрт мандуулахад чухал үүрэг гүйцэтгэсэн хүмүүст шагнал гардууллаа.
МУГТ цол тэмдэгээр олимпийн хүрэл медальт С.Ням-Очирыг шагнасан бол Монгол Улсын гавъяат дасгалжуулагч цолоор Монголын Жүдо бөхийн холбооны дасгалжуулагч Шаравын Бат-Орших, Женко клубийн жүдо бөхийн дасгалжуулагч Гүрсэдийн Энхбаяр, Булган аймгийн биеийн тамир спортын газрын ахлах мэргэжилтэн, жудо бөхийн багш, дасгалжуулагч Шаравжамцийн Эрдэнэ-Очир, Монголын Үндэсний Олимпийн хорооны боксын холбооны дасгалжуулагч Дашмаагийн Батмөнх нарыг тус тус шагнав.
Мөн Монгол Улсын соёлын гавъяат зүтгэлтэн цолоор Монголын Үндэсний Олимпийн хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Жүгдэрийн Отгонцагаан, Монгол Улсын Хүний гавъяат эмч цолоор БТСГ-ын Спортын анагаах ухааны албаны дарга Чулууны Насанбатыг, Сүхбаатарын одонгоор Тагнуулын Ерөнхий газрын харъяа Эрч спорт хорооны боксын дасгалжуулагч Цэрэндорж Амаржаргалыг, Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны боксын дасгалжуулагч Аабатын Гантулга, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4-р сургуулийн биеийн тамирын багш Дэмбэрэлийн Дондов, Орхон аймгийн Хангарьд клубын багш, дасгалжуулагч Ваанчиг Сумъяасүх нарыг, Алтангадас одонгоор Үндэсний шигшээ багийн боксын дасгалжуулагч Эрдэнээгийн Сайнбилэг, Монголын Үндэсний Олимпийн хорооны хуулийн зөвлөх Батсүхийн Наранцэцэг, Биеийн тамир спортын газрын их эмч Нацагийн Эрдэнэцэцэг, Жүдо бөхийн Улаан гутал дэвжээний дасгалжуулагч Юнрэнгийн Баттогтох, Биеийн тамир спортын газрын, бага эмч Оросоогийн Цэрэнжав нарыг, Хөдөлмөрийн хүндэт медалиар Монголын Үндэсний Олимпийн хорооны мэргэжилтэн Пүрэвсамбуугийн Тунгалаг, Монголын Үндэсний Олимпийн хорооны мэргэжилтэн Баярсайханы Баяртуяа нарыг тус тус шагналаа.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

  • zochin
    baljaa avargad shagnal uaagaad ogsongui be zohih esoor shagnah heregtei sh dee
    2012 оны 08 сарын 25 | Хариулах
  • dbayaraa
    Bayar hurgie bugded ni Amjilt husie
    2012 оны 08 сарын 24 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025