Оюутнууд ямар ямар тэтгэлэг хүртэх вэ?

Энэ хичээлийн жил оюутнуудад зориулж гурван төрлийн тэтгэлэг олгоно. Нэгдүгээрт өнгөрсөн жилээс өгч эхэлсэн үндэсний тэтгэлэг буюу 70.200 төгрөг. Үүнийг оюутан болгон ямар нэг шалгуургүйгээр авна. Хоёрдугаарт, сурлагын өндөр амжилт гарган суралцаж байгаа болон эрэлттэй хорин мэргэжилээр суралцаж буй оюутнуудад урамшууллын тэтгэлгийг 50, 75, 100 хувь гэсэн төрлөөр олгоно. Өөрөөр хэлбэл 70, 200 төгрөгийн 50, 70, 100 хувийг авна гэсэн үг. 50 хувийн тэтгэлэгийг 3.2 буюу түүнээс дээш голч дүнтэй, диплом, баклаварын зэргийн суралцагчид авна. Мөн уг тэтгэлэгийн олон улсын магадлан итгэмжлэлийн байгууллагаар магадлан итгэмжлэгдсэн хөтөлбөр болон гадаадын нэр хүнд бүхий дээд боловсролын байгуулллагатай хамтарсан хос хөтөлбөрөөр суралцаж байгаа 3.0 болон түүнээс дээш дүнтэй суралцагчид, элсэлтийн ерөнхий шалгалтанд 720 буюу түүнээс дээш оноо авсан элсэгчид авах боломжтой.
Харин 75 хувийн тэтгэлэгийг 3.6 болон түүнээс дээш голч дүнтэй, суралцаж байгаа, диплом, баклавар, магистр докторын зэргийн өдрийн ангид суралцагчдад олгоно. 100 хувийн тэтгэлгийг БШУЯ-аас зохион байгуулсан улсын олимпиадад эхний гурван байрт шалгарсан оюутанд өгөх аж. 10 хувийн тэтгэлгийг зөвхөн нэг хичээлийн жилд л хүртэх эрхтэй аж.
Эрэлттэй хэмээн салбарын яамнаас зарлаж, энэ чиглэлээр суралцаж буй оюутнуудад онцгой анхаарад халамж хандуулаад буй мэргэжлийг жагсаавал.
1.    Автозамын барилга
2.    Бага ангийн багш
3.    Сургуулийн өмнөх боловсролын багш
4.    Байгалийн ухааны чиглэлийн багш
5.    Геолог
6.    Гидрогеолог
7.    Гидромеханик инженер
8.    Усны нөөц, эколог
9.    Уул уурхайн ашиглалтын технологи
10.    Уул уурхайн машин тоног, төхөөрөмж
11.    Малын эмч
12.    Мэдээллийн систем
13.    Газрын тосны хадгалалт, тээвэрлэлт
14.    Сантехник, инжнерийн байгууламж
15.    Сэргээгдэх эрчим хүч
16.    Нано инженерчлэл
17.    Биотехнологи
18.    Цөмийн эрчим хүч
19.    Онош зүй
20.    Эмнэл зүйн шинжлэх ухаан  
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025