Эрчимтэй ЭМ-ийн сайд

Шинэ засгийн газарт гаднаас орж ирсэн хоёр эрхмийн нэг нь Эрүүл мэндийн сайд Н.Удвал. Тэрээр сайдын суудалдаа сууснаас хойш ЭМ-ийн яамыг эмхлэхээр эрчимтэй ажилдаа ороод буй билээ. Угаас энэ суудалд урьд нь сууж байсан туршлагатай болоод ч тэр үү сайдын хувьд ажлаа мэддэг тэр хэрээрээ сайн эхлүүлж байгаа гэх үнэлгээг аваад буй билээ. Тэгвэл Н.Удвал сайд өнөөдөр  15 цагт Эх нялхсын эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаатай танилцаж,  эмч, ажилтнуудтай уулзалт хийхээр болсон гэнэ. Уулзалтаар эх нялхсын эрүүл мэндийг сахин хамгаалах, эсэн мэнд амаржуулах, эх нярайн эндэгдлийг бууруулах, иргэдэд эмнэлгийн чанартай тусламж үйлчилгээ үзүүлэх талаар санал бодлоо солилцох аж.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025