Дэд дарга гэнэ ээ

Нийслэлийн МАН-ын даргаар Ц.Сандуй томилогдон ажлаа эхэлчихсэн таваргаж байгаа. Харин хамгийн сонирхолтой нь Нийслэлийн МАН-ын дэд даргаар УИХ-ын гишүүн асан Ш.Сайхансамбуу  томилогдсон гэнэ. Хэдийгээр мань хүн намынхандаа жийгдэж өнгөрсөн УИХ-ын сонгуульд нэр дэвшиж чадаагүй ч энэ удаа харин нэг хурган даргын орон тоонд ч болов очоодхов. Ямартаа ч ясны улс төрч биш ч гэлээ мөнгөтэй хүн юунд зүгээр сууж байхав гэсэн шиг Нийслэлийн намын хороонд ч болтугай дарг нар зүүн ажиллахаар болж байгаа нь “сайхан” л юм даа Самбуугуай.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025