Хошой “Алтан од”

Монголын үндэсний олимпийн хороо “Лондон-2012” зуны олимпийн наадамд оролцсон үндэсний шигшээ багийн тамирчид, дасгалжуулагчдыг өчигдөр хүлээн авч баяр хүргэлээ. МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн тус олимпиос мөнгөн медаль хүртсэн залуу гавьяат Н.Төгсцогтод МҮОХ-ны дээд шагнал “Алтан од”-ыг 6000 ам.долларын хамт гардуулсан юм. Харин XXX-р олимпиос хүрэл медаль хүртсэн тамирчдад “Алтан од” шагналыг 4000 ам.долларын хамтаар гардуулан баяр хүргэж амжилт хүслээ. Мөн тамирчдаа амжилтанд хүргэсэн дасгалжуулагч нарт мөнгөн шагнал өгсөн юм.  Дашрамд сонирхуулахад гавьяат тамирчин С.Батцэцэг өмнө нь дэлхийн аварга болохдоо энэхүү “Алтан од”-ыг хүртэж байсан юм.  

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025