Өнөөдөр болох үйл явдлын тойм

10.00 цагт ”Khaan Quest 2012” Олон улсын сургуулийн хаалт  ЗХ-ний сургалтын нэгдсэн төвд болно. Арга хэмжээнд УИХ-ын дарга З.Энхболд, БХ-ын сайд Т.Бат-эрдэнэ болон УИХ, ЗГ-ын гишүүд, БХЯ, ЗХЖШ-ын удирдлага, 12 орны 1000 цэргийн албан хаагч оролцоно.
10.00 цагт Монголын үндэсний музейд ”Музейн тогтвортой хөгжлийн чадавх дээшлүүлэх” Японы итгэлцлийн сангийн санхүүжилтээр хэрэгжих ЮНЕСКО-гийн төслийн нээлт болно.
14.00 цагт  Боловсрол, шинжлэх ухааны яамны 401 тоотод олимпиадад түрүүлсэн 80 сурагчид их, дээд сургуулиудад суралцах урилгыг Л.Гантөмөр сайд гардуулна.
14.00 цагт Драмын театрт рок поп оддын “Их хуралдай” тоглолтын талаар мэдээлэл хийнэ.
11.00 цагт БОАЖ-ийн сайд асан Д.Цогтбаатар Зайсангийн иргэдийн газрыг кадастрын тэмдэглэгээнд оруулсан талаар Хан-Зайсан холбооноос Хан-Уул дүүргийн Соёлын ордны Иргэний танхимд  мэдээлэл хийнэ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025