УИХ-ын гишүүн Батлан хамгаалах яамны сайд Д.Бат-Эрдэнэ сайд болсоноосоо хойшхи анхныхаа ажлыг өнөөдөр хийх гэж байна. Түүнийг УИХ-д орж ирхэд нь олон хүн гайхаж байсан харин сайд болоход нь зарим нэг нь ухаан алдаж унаа биз. Тэр тусмаа Батлан хамгаалах яамыг толгойлох болсонд. Таван толгойгоо түшиглээд уул уурхайн сайд болсон бол ч яая гэхэв. Ямартаа ч шинэхэн сайдтан маань өнөөдөр хаалтаа хийх “Khaan Quest 2012” буюу “Хааны эрэлд- 2012”-д оролцох юм. Олон улсын энхийг дэмжих ажиллагааны хүрээнд явагдсан “Хааны эрэлд- 2012” хамтарсан сургуулилт энэ сарын 12-нд Тавантолгой дахь Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвд эхэлж өнөөдөр 10 цагаас хаалтаа хийх юм.
Энэхүү арга хэмжээнд сайдаас гадна УИХ-ын дарга З.Энхболд тэргүүтэй УИХ, Засгийн газрын гишүүд, БХЯ, ЗХЖШ-ын удирдлага, 12 орны 1000 цэргийн албан хаагч оролцоно.
Энэхүү арга хэмжээнд сайдаас гадна УИХ-ын дарга З.Энхболд тэргүүтэй УИХ, Засгийн газрын гишүүд, БХЯ, ЗХЖШ-ын удирдлага, 12 орны 1000 цэргийн албан хаагч оролцоно.
Сэтгэгдэл байхгүй байна