
Энэ сарын 26-нд “Taste of UB” өдөрлөг анх удаагаа зохион байгуулагдах гэж байна. Тусгаар Тогтнолын талбайд болох энэхүү олон улсын жишиг бүхий амталгааны өдөрлөгт Улаанбаатар хотын шилдэг ресторан, бакери болон төрөл бүрийн хоолны газрууд оролцож өөрсдийн нэрийн хоолоороо хүмүүсийг дайлах гэнэ. Өдөрлөгийн үеэр 200–300 төрлийн нэрийн хоол, амттан, зуушийг амтлан “Like” үнэлгээг таалагдсан хоол, амттандаа оролцогч өгснөөр хамгийн олон “Like” цуглуулсан байгууллага, хамт олон энэхүү өдөрлөгийн “Taste of UB 2012-Best of the Best” шагналын эзнээр тодорно.
Өдөрлөгт урилгаар А-Cool, A-Sound, Motive, Aну, болон Чапи нарын урлагийн одод оролцож ая дуугаа өргөхөөс гадна оролцогч байгууллагуудын нэрэмжит хөгжөөнт тэмцээнүүдийг зохион байгуулах аж.
Сэтгэгдэл байхгүй байна