1. БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн Дай Бинго өнөөдөр манай улсад айлчлах гэж байна.2. Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойн хүрээнд ГХЯ-ны “Зөвшилцөл” танхимд өнөөдөр 14.30 цагаас “XX зуун дахь Монгол, Япон Улсын хүн ам ба байгалийн зэрэгцэн оршихуйн эрч бүхий бүс нутгийн соёлын солилцоо” сэдэвт чуулга уулзалт болно.
3. Нийслэлийн ИТ-ийн ээлжит бус хурал өнөөдөр Хангарьд ордонд болно.
4. ”Зүүн Азийн хүүхдийн урлагийн X их наадам” өнөөдөр Улаанбаатар хотноо эхлэх гэж байна. Тус наадмыг ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комисс, Хүүхдийн Төлөө Үндэсний газар, Олон улсын хүүхдийн “Найрамдал” төв хамтран зохион байгуулж байгаа юм.
5. Нийслэлийн боловсролын газраас гаргасан зөвлөмжийн дагуу 2012-2013 оны хичээлийн жилд нийслэлийн цэцэрлэгүүд 22-24-ний өдөр нэгдсэн журмаар бүртгэхээр болсон. Тэгвэл албан ёсоор өнөөдөр 09.00 цагаас 24-ний 17.00 цаг хүртэл бүртгэх гэнэ.
6. Өнөөдөр 14:00 цагаас Драмын театрт рок попын одод хэвлэлийн хурал зохион байгуулна.
7. 17:00 цагаас Д.Доржхоролын “Монгол хүүхэлдэйн хаант улс” нэртэй үзэсгэлэн Монголын урчуудын эвлэлд болно.
8. Харин өнөөдөр MN мэдээллийн төвд 11:00 цагаас Байгалийн голомтот халдварт өвчин судлалын үндэсний төвийг “Зоонозын өвчин судлалын үндэсний төв” нэртэй болгож үйл ажиллагааны чиглэлийг шинэчлэн баталжээ. Энэ тухай болон Зоонозын халдварт өвчний өнөөгийн байдлын талаарх мэдээллийг хүргэх юм байна.
9. Мөн 12:00 цагаас Монголын шатрын холбоо, Монгол туургатны “Урамтай шатар” холбооноос “Шатрын тулгамдсан асуудал” сэдвээр мэдээлэл хийнэ.
10. Харин 13:00 цагаас “Өөрчлөн байгуулалт Төв Азийн нийгмийн амьдралд нөлөөлсөн нь” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурлын талаарх мэдээллийг сонирхуулах аж.
Сэтгэгдэл байхгүй байна