Хоёр Ерөнхийлөгчийн бие муу байна

МУ-ын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн бие муудаж тусгаарласан эмчилгээ хийлгэж байгаа талаар эх сурвалж мэдээллээ. Одоогоос таван жилийн өмнө буюу 2007 онд Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж АН-ын дарга байхдаа наадмын өмнөхөн автын осолд орж байсныг санах хүн олон биз. Тухайн үед түүний жолооч  нь газар дээрээ нас барсан харамсалтай хэрэг гарч байсан билээ. Мөн Ц.Элбэгдоржийг гэмтэл согог сэргээн засах үндэсний төвийн Тархины эрчимт эмчилгээний тасагт хэвтүүлэн эмчилж байсан төдийгүй сүүлд БНСУ-д эмчилгээ хийлгэх ажлыг ч өөрөө гардан зохион байгуулж байсан гэдэг. Тэгвэл Ерөнхийлөгчийн биеийн байдал ийнхүү муудсаныг албаны хүмүүс таван жилийн өмнөх авто машины осолтой холбон тайлбарлаж байгаа гэнэ. Харин МУ-ын экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр мөн л хоригдож байсан хугацаандаа биеийн байдал нь эрс муудаж одоогоор 2-р эмнэлэгт эмчилгээ хийлгэж байгаа юм.
Ямартаа ч одоогийн байдлаар хоёр Ерөнхийлөгчийн бие муу хэвээрээ байгаа ч эрчимт эмчилгээг цаг алдалгүй хийж байгаа аж.  

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025