Хуримын зар

БНСУ-ын жүжигчин И Бёнг Хён буюу Монголчууд “Гурван марал од” киноны гол дүрд тоголсон Ин Ха-аар сайн таних билээ. Тэрээр Азидаа төдийгүй Холивуудад нэр хүндтэй жүжигчин юм. Тэгвэл гэнэт  найз бүсгүйтэй болсоноо зарлахаас гадна  гэрлэх тухайгаа албан ёсоор зарлаж фэнүүдээ алмайруулаад авлаа.  Өдгөө 42 настай И Бёнг Хён найз бүсгүйгээрээ мэргэжил нэгт залуу жүжигчин И Мин Жонг сонгожээ. И Мин Жонг өдгөө 30 настай бөгөөд хосууд 12 насны зөрүүтэй боловч яг л үе тэнгийн юм шиг харагдацгаадаг.  Анх тэдний хайрын ромоанс 2008 оноос эхэлсэн ба тэднийг үерхэж байгаа гэдэг цуу яриа өнгөрсөн 11 дүгээр сараас эхэлсэн аж. Гэвч энэ бүхнийг үгүйсгэж байсан И Мин Жонг бүсгүй ирээдүйн нөхрөө ихэд нууцлах болсон шалтгаан нь өөрөөс нэлээд насны ах мөн алдар хүндтэй И Бёнг Хён байсан болоод ихэд нууцалж байсан гэж үзэж байгаа юм байна.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025