Манайхан хасагдлаа

Сагсан бөмбөгийн Азийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээн манай улсад 10 хоногийн турш үргэлжилэх билээ. Тэмцээнд Азийн шилдэг сагсчид хурд хүчээ үзэж байгаа бөгөөд эх орноо төлөөлөн өрсөлдөж буй манай тамирчид Бахрейн, Тайваний багтай хийсэн тоглолтдоо хожигдсон. Тэгвэл сүүлийн тоглолтдоо Индонезийн багтай учраа таарч анхны хожлоо авсан ч дараагийн тойрогт тоглох эрхгүй болсон юм. Гэхдээ эхний хэсгээс хасагдаж буй Хонконг, Сингапур, Казахстаны багийн өмнө бичигдэхээр болж байгаа олзуурхууштай юм. Ямартаа ч энэхүү тэмцээний эхний гурван байрт шалгарсан баг ирэх жил дэлхийн шилдэг сагсчидтай өрсөлдөх эрхтэй болно.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

  • ugee heley
    ichej uhlee eh orondoo gutamshigtaigaar hojigdsnd chn ymar yumnuud orsiin be sda gj
    2012 оны 08 сарын 22 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025