Монголын төр тамирчидаа угтлаа

Манай гаригийн долоон тэрбум хүний хүсэн хүлээдэг хамгийн аугаа их баяр наадмын нэг болон “Лондон-2012” зуны XXX олимпоос медаль хүртэж төрийн алтан соёмбот далбаагаа харийн тэнгэрт мандуулсан их хүчтэнүүдээ өнөөдөр Монголын төр хүндэтгэлтэйгээр угтан авлаа. Үе, үеийн олимпи, тив дэлхийн ахмад тамирчид болон "Лондон-2012" олимпийн наадмыг зорьсон тамирчидад МУ-ын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Н.Алтанхуяг, УИХ-ын дарга З.Энхболд нарын төрийн өндөрлөгүүд баяр хүргэхийн зэрэгцээ нэгэн баярт мэдээг дуулгасан юм. Энэхүү баярт мэдээ бол олимпи, тив дэлхийн тэмцээнээс медаль хүртсэн үе үеийн тамирчиддаа насан туршид нь мөнгөн урамшуулал олгохоор болсон явдал юм. Бид өмнө нь мэдээллэж байсанчилан Олимпийн наадмаас алтан медаль хүртсэн бол 3 сая, мөнгө бол 2, хүрэл бол 1 сая төгрөг, Дэлхийн аваргын алтан медалийн эзэнд 2 сая, мөнгө медальтанд 1, хүрэл медаль хүртсэн тамирчинд  500 мянган төгрөг олгож байхаар болсоноо ерөнхийлөгч дуулгасан юм. Мөн энэ үеэр Х.Баянмөнх, Ж.Мөнхбат, З.Ойдов, Б.Энхээ гээд л бидний бахархал болсон шилдэг ахмад тамирчид маань үгээ хэлж зарим нь бүр нүдэндээ нулимастай зогсож байлаа. Ямартаа ч та бүхэн Монгол түмний бахархал болсон тамирчдынхаа зургийг сонирхоно уу.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

  • zochin
    saihan zurguud bainaTubshinbayar Tugstsogt 2-in uulzaj baigaa zurag bur goyo nudend ni hair gerelteed Tamirchdaaraa baharhaj bainatedniig goochlood baigaa humuus uursduu olimpod beltgeed orood uzeesei chadal ni hurehgui l dee
    2012 оны 08 сарын 21 | Хариулах
  • bb
    цагаанбаатар гүндэгмаа 2 ичмээр юм бас сэрдамба ч гэсэндээ онгироо сагсуу зангаас болоод бэлтгэл муу хийсэн байгаа нь ойлгомжтой
    2012 оны 08 сарын 17 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025