Олимпийн наадам, Дэлхийн аваргаас медаль хүртсэн тамирчдад насан туршид нь сар бүр урамшуулал олгох тухай Ерөнхийлөгчийн зарлигийн төсөлд Олимпийн наадмаас алтан медаль хүртсэн бол 3 сая, мөнгө бол 2, хүрэл бол 1 сая төгрөг, Дэлхийн аваргын алтан медалийн эзэнд 2 сая, мөнгө медальтанд 1, хүрэл медаль хүртсэн тамирчинд 500 мянган төгрөг өгч байхаар тусгасан байсныг засгийн газрын хуралдаанаар өөрчилжээ. Тухайлбал: Олимпийн наадмын алтан медальтныг сар бүр 4 сая, мөнгөн медальтныг 3, хүрэл медальтныг 2 сая төгрөгөөр урамшуулах саналыг уламжлахаар болсон байна. Олимп, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс медаль хүртсэн үе үеийн тамирчид дээрх урамшууллыг ирэх оны 01 дүгээр сарын 01-нээс авч эхлэх аж. Харин Лондонгийн Олимпийн медальт тамирчдаа хүлээж авах ёслолын ажиллагаа өнөөдөр 13.40 цагаас Сүхбаатарын талбайд болно. Дараа нь тамирчдад Засгийн газрын мөнгөн шагнал гардуулах болон Ерөнхийлөгчийн зарлиг сонордуулах ажиллагаа Төрийн ордны Баганат танхимд болох юм. Ямартаа ч олимпиос аль эсвэл дэлхийн аваргаас нэг медаль чирээд ирэхэд насаараа гэдэс цүдгэр алхах болох нь дээ тамирчид маань. Насаараа баян явна
Олимпийн наадам, Дэлхийн аваргаас медаль хүртсэн тамирчдад насан туршид нь сар бүр урамшуулал олгох тухай Ерөнхийлөгчийн зарлигийн төсөлд Олимпийн наадмаас алтан медаль хүртсэн бол 3 сая, мөнгө бол 2, хүрэл бол 1 сая төгрөг, Дэлхийн аваргын алтан медалийн эзэнд 2 сая, мөнгө медальтанд 1, хүрэл медаль хүртсэн тамирчинд 500 мянган төгрөг өгч байхаар тусгасан байсныг засгийн газрын хуралдаанаар өөрчилжээ. Тухайлбал: Олимпийн наадмын алтан медальтныг сар бүр 4 сая, мөнгөн медальтныг 3, хүрэл медальтныг 2 сая төгрөгөөр урамшуулах саналыг уламжлахаар болсон байна. Олимп, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс медаль хүртсэн үе үеийн тамирчид дээрх урамшууллыг ирэх оны 01 дүгээр сарын 01-нээс авч эхлэх аж. Харин Лондонгийн Олимпийн медальт тамирчдаа хүлээж авах ёслолын ажиллагаа өнөөдөр 13.40 цагаас Сүхбаатарын талбайд болно. Дараа нь тамирчдад Засгийн газрын мөнгөн шагнал гардуулах болон Ерөнхийлөгчийн зарлиг сонордуулах ажиллагаа Төрийн ордны Баганат танхимд болох юм. Ямартаа ч олимпиос аль эсвэл дэлхийн аваргаас нэг медаль чирээд ирэхэд насаараа гэдэс цүдгэр алхах болох нь дээ тамирчид маань.
Сэтгэгдэл байхгүй байна