
Унасан бөхөд шалтаг мундахгүй гэгчээр хөдөлмөрийн баатар маань хөгөө чирж яваа сурагтай. “Ямар ч байсан би цаг хугацааг буцааж болдог бол буцаамаар байна. Тэгж тэр тамирчинг ялж сэтгэлээ амраахсан. Маш их харамсалтай байна” гэж ирээд л мань жүдо бөхийн дэлхийн 66 кг-ын ноёлогч хэмээгддэг Х.Цагаанбаатар гавьяат маань амаа барьж арай л дахиад олимпи зохиогооч гэх нь халаг таваргаж яваа гэнэ. Уг нь энэ удаагийн олимпид ОУХМ С.Мияарагчааг сойх болов уу хэмээн Монголчууд ярьж байсан удаатай. Юм юмаараа Мияарагчаа илүү байсан нь үнэн. Дэлхийн цомд тэр бүр илүүрхсэн гэдгийг хүн бүр мэдэж байгаа. Гэхдээ Х.Цагаанбаатардаа амжилт бас баяр хүргэх хэрэгтэй. Нэг нь унаж нэг нь ялагддаг хойно яалтай ч билээ. Цаг хугацаа таны тааллаар болохгүйгээс хойш.
Сэтгэгдэл байхгүй байна