Азийн залуучуудын аварга шалгаруулах сагсан бөмбөгийн 22 дахь удаагийн тэмцээн маргааш Улаанбаатар хотноо эхлэх гэж байна. Арав хоногийн турш үргэлжлэх энэ удаагийн тэмцээнд оролцох манай шигшээ багийнхан МҮОХ-ны дэргэдэх Спортын анагаах ухааны төвд байрлан бэлтгэл сургуулилтаа базааж байгаа билээ. Тэмцээний нээлтийн тоглолт маргааш 10.00 цагт Сингапур болон Сирийн багийн тоглолтоор эхэлнэ. Харин манай багийн тухайд эхний тоглолтоо 20.00 цагт Бахрейны багийн эсрэг хийхээр сугалаа таарчээ. Манай шигшээ багийн ерөнхий дасгалжуулагчаар Б.Ганзориг, дасгалжуулагч А.Энхбаатар, Б.Үүрдсайхан нар ажиллаж байгаа юм.
Дашрамд сонирхуулахад энэ удаагийн тэмцээнийг 2010 онд болсон ААШТ-нд эхний дөрвөн байрт шалгарсан орнуудаар дөрвөн хэсгийг толгойлуулж бусад орнуудыг ямар хэсэгт орохыг сугалгаар шийдсэн гэнэ. Харин тэмцээнийг зохион байгуулж байгаа орны хувьд Монгол улс давуу эрхтэйгээр аль хэсэгт орохоо өөрсдөө сонгосон аж.
А хэсэгт Хятад, Гонконг, Ливан, Энэтхэг
Б хэсэгт Өмнөд Солонгос, Япон, Сингапур, Сири
С хэсэгт Тайвань, Индонез, Бахрейн, Монгол
D хэсэгт Иран, Казакстан, Филиппин, Саудын Араб
Сэтгэгдэл байхгүй байна