Намаа толгойлно

Нийслэлийн МАН-ын хороо ээлжит хуралдаанаа зарлаж нийслэлийн МАН-ын даргыг сонголоо. Уг нь нийслэлийн МАН-ын даргыг сонгохоор МАН-ын удирдах зөвлөл хуралдсан ч ямар нэгэн шийдвэрт хүрээгүй бөгөөд нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа үүрийн гишүүдийнхээ саналыг авахаар тохиоролцсон аж. Улмаар ийн хуралдаж МАН-ын даргаар нийслэлийн газрын албаны дарга Ц.Сандуйг сонгосон байна. Дашрамд дурьдахад энэ суудлын төлөө намаас болон өөрийн саналаар гурав гурван хүн буюу нийтдээ зургаан хүн нэрээ дэвшүүлсэн юм. Тэгвэл нийслэлийн МАН-ын даргад нэр дэвшээд байсан ГХ-ны дэд сайд Г.Тэнгэр, ЭБЭХ-ний сайд Д.Зоригт нар өөрсдийн хүсэлтээр нэрээ татсан учраас нийслэлийн газрын албаны дарга Ц.Сандуй, УИХ-ын гишүүн асан Ц.Батбаяр нар өрсөлдөж нэг хүний саналаар Ц.Сандуй ялалт байгуулж нийслэлийн МАН-ыг ирэх дөрвөн жил толгойлохоор болжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025