Нэг хэсэг нэлээдгүй шуугиан тарьсан “Тарбазавр Батаар”-ын Монголд ирэх хугацаа дахин хойшлохоор болсон бөгөөд үлэг гүрвэлийг анх АНУ-д дуудлага худалдаагаар борлуулах гэж байсан Эрик Прокоби гэх эр АНУ-ын Засгийн газрын эсрэг зарга үүсгэсэн гэнэ. Тэрээр “Тарбазавр батаар ганцхан Монголынх байх албагүй. Ийм төрлийн олдвор ганцхан Монголоос олддог гэж шинжээчид дүгнэлт гаргасан нь үндэслэлгүй. Өөр орноос олдож болно. Тиймээс шүүх буруу шийдвэр гаргасан” гэх утга агуулга бүхий нэхэмжлэлийг гарган, зарга үүсгээд байгаа аж. Тэгэхээр АНУ-ын засгийн газар буруу шийдвэр гаргасан хэмээн шүүхэд дуудагдахаар болж байгаа бололтой. АНУ-ын засгийн газар шүүхэд дуудагдана
Нэг хэсэг нэлээдгүй шуугиан тарьсан “Тарбазавр Батаар”-ын Монголд ирэх хугацаа дахин хойшлохоор болсон бөгөөд үлэг гүрвэлийг анх АНУ-д дуудлага худалдаагаар борлуулах гэж байсан Эрик Прокоби гэх эр АНУ-ын Засгийн газрын эсрэг зарга үүсгэсэн гэнэ. Тэрээр “Тарбазавр батаар ганцхан Монголынх байх албагүй. Ийм төрлийн олдвор ганцхан Монголоос олддог гэж шинжээчид дүгнэлт гаргасан нь үндэслэлгүй. Өөр орноос олдож болно. Тиймээс шүүх буруу шийдвэр гаргасан” гэх утга агуулга бүхий нэхэмжлэлийг гарган, зарга үүсгээд байгаа аж. Тэгэхээр АНУ-ын засгийн газар буруу шийдвэр гаргасан хэмээн шүүхэд дуудагдахаар болж байгаа бололтой.
Сэтгэгдэл байхгүй байна