“Жигүүр гранд” -ын Д.Баттөрийн хамтлаг

“Жигүүр гранд” группийн ерөнхийлөгч Д.Баттөр хөвгүүдийн шинэ хамтлаг гаргахаар бэлтгэж байгаа юм байна.  Урлагт элэгтэй тэрээр шинэ өнгө төрх, шинэлэг мэдрэмжийг Монголын рок попын ертөнцөд авчрахаар дуучин болох мөрөөдөл хүсэл сонирхолтой залуу авьяаслаг гурван залууг 2011 оноос нэгтгэж бэлдэж эхэлсэн аж. Тус хамтлагийн нэр нь “Grand boys” нэртэйгээр байгуулсан байна.  
“Grand boys” хамтлаг нь бүтэн жил гаруйн хугацаанд бэлтгэлээ базаасан бөгөөд эхний дуунуудаа бичүүлж, дүрсжүүлж эхэлсэн ба тун удахгүй олон нийтэд хүргэх юм байна. Энэхүү хамтлагаа “Жигүүр гранд” группийн ерөнхийлөгч Д.Баттөр Монголдоо хүлээн зөвшөөрөгдсөн, чадварлаг уран бүтээлчтэй хамтран тус хамтлагтаа ихэд анхаарч тун чиг завгүй яваа гэнэ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025