“Эрэл”-ийн өв залгамжлагчийн нууцлаг хурим

Хөвсгөл далайн эрэг дээр наадаж өссөн эгэл айлын хүү Б.Эрдэнэбатын өнөөдрийн амжилтанд хүрсэн түүх тун ч сонирхолтой гэдэг. Аавыгаа дагаж далайн тээвэр хийн, машиных нь ачаан дээр брезент нөмрөөд хонож явсан хүүхэд насны дурсамжаа тэр хуучлах дуртай. Харин Хөвс¬¬гөл аймгийн Тариа¬лан сумаас гаралтай Б.Эр-дэнэ¬бат нутгаасаа хоёр ч пар¬ла¬мен¬тад нэр дэвшиж, ялалт бай¬гуулсан. Түүгээр ч барахгүй Ерөнхийлөгчийн сонгуульд хүртэл нэр дэвшин цагтаа улс төрийг бужигнуулж явсан жаатай нэгэн. Анх улс төрд хөл тавихдаа л алтан аягатай архи барьж сүр дуулиантайгаар Хөвсгөлийг зорьж өөрийгөө зай завсаргүй рекламдаж бас тунхаглаж явсан энэ эрхмийг Монголын баялгаар баяж¬сан хуучны хөрөнгөтөнүүдийн нэг гэдэг.  Харамсалтай нь амласнаа би嬬лүүлж чадалгүй луу ун¬жиж явсаар 2008 оны УИХ-ын сонгуулиар “цэвэр тавиул-сан” нь түүх болон үлджээ. Өөрөө ойчсон хүүхэд уйл¬даггүй гэгчээр Б.Эр¬дэнэбат улс төрөөс хөндийрч, АНУ-д ирж очин хэдэн жил чи¬мээгүй суув. Харин саяхнаас Мон¬голдоо ирж, уналтад ороод буй “Эрэл” ХХК-ийнхаа үйл ажиллагааг босгохоор хан¬цуй шамлан оржээ.  Компани нь уналтанд орох болсон шалтгаан нь түүний хүү Э.Жаргалантай холбоотой гэх нь ч бий. Ямартай ч дээдсийн дэггүй жаалуудын нэг,мисс, загвар өмсөгч охид болон харийн шар үстүүдээр өөрийгөө хүрээлүүлж ирсэн Жаажаа хар багаасаа дуулиан шуугианы эзэн болсон цуутай залуу эр. Анхны шуугиан нь тэртээ 90-ээд оны сүүл үе, мөнгө хатуу байх цагт Б.Эрдэнэбат захирал хүүгээ томоогүйтээд байвал “бичил хороололд 2 өрөө байр авч өгөн, Эксел унуулж, Скайтелын гар утас аваад өгчихнө шүү хэмээх айлгасан гэж байхав. Дунд сургуулийн сурагч байхдаа Их дэлгүүрийн урд “Жаргалан” нэртэй хүүхдийн кафе ажиллуулж их бизнест хөл тавьсан Э.Жаргалан цагтаа “Чоно” хамтлагт харьяалагдаж явсан түүх ч бий. Ийм арвин баялаг намтар түүхтэй Э.Жаргалан хүү Английн Кембрижийн их сургуулийн босгыг давж, харьд өндөр боловсрол эзэмшиж, овоо буурь суусан гэдэг. Тиймдээ ч эцгийнхээ өв залгамжлагчаар эцээхэн залуудаа тодорч, бие даан бизнес хийхдээ Б.Эрдэнэбат ноёнтон амьдралд хатуужиг хэмээн үзсэнийх гэдэг.  
Харин хайр дурлалын хувьд ард түмний мисс Д.Ариунцэцэгээс эхлээд загварын сайхан бүсгүйчүүдийг ээлж дараалан сольсон гэгддэг залуу ноён Э.Жаргалан хамгийн сүүлд “Монгол модель” агентлагийн загвар өмсөгч Б.Буджаргалтай үерхэж байсан. Хаа очиж ойрын үед элдэв дуулиан шуугиан тарихаа больж, нам жим болсон тэрээр энэ зуны нартай нэгэн өдөр гэнэт л хуримын зар дуулгасан нь энэ зуны хамгийн том сонины нэг байлаа. Долдугаар сарын 21-ний билэгт сайн өдөр Монголын №1, таван одтой зочид буудал “Тэрэлж”-д Монголын улс төр, бизнес, урлагийн томчууд, цөөнгүй тооны харь зочдыг задгай тэнгэрийн дор цуглуулан хөлгүй хурим хийлээ. Удам залгах ууган хүүгээ заяа зангидаж, голомт тасалж байгаад магнай хагартлаа баярласан ноён Б.Эрдэнэбат Хуримын ордон, Сүхбаатарын талбай, Гандан хийд тэргүүтнээ алгасаж, хуримын бүх зан үйлийг “Тэрэлж” зочид буудалдаа хийлгэсэн нь аргагүй баян хүний ихэрхүү зан гэлтэй. Сүйт бүсгүйг Жаргалсайханы Цэнгүүн гэдэг бөгөөд өвөрмөц эрлийз төрхтэй, өндөр зэгзгэр бүсгүй чухам хэн гэгч эрхмийн үр удам болох нь бүү мэд. Ямартай ч дүү нь “Дүрсгүй жаалууд” хэмээх бүжгийн хамтлагтай Тэнгис хэмээх хүү байдаг аж. Туйлын нууцлаг байдалд өндөр харуул хамгаалалт дор хийсэн хуримын зочид нь ч сонин содон эрхмүүд байснаас АПУ-гийн П.Батсайхан хүү Гантиг, ирээдүйн бэр Өнөрөө нарын хамт очиж хурдан удмын хүлэг морь бэлэглэсэн нь ямартай ч бидний дуранд өртсөн. Хуримыг мэдээж Б.Эрдэнэбат ноёнтны гэргий Сэргэлэн хатагтайн төрсөн дүү нэвтрүүлэгч Д.Цовоо хөтөлж, бүх арга хэмжээг зохион байгуулж харагдана лээ. Хуримын зоогийг харин Америк, Австралийн өндөр зэрэглэлийн тогооч нар урилгаар ирж бэлдсэн гэнэ лээ. Зурагчдаа хүртэл гадаадаас урьсан гэх. Ямартаа ч нэгэн үе Монголын цээж баячуудын тэргүүн эгнээд явсан “Эрэл”-ийн Б.Эрдэнэбатын хүүгийн халуухан  бас нууцхан хуримыг  “Гранд” та бүхэндээ дэлгэж байгаадаа баяртай байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

  • haha az jargal hvsie
    2012 оны 08 сарын 25 | Хариулах
  • haha az jargal hvsie
    2012 оны 08 сарын 25 | Хариулах
  • haha az jargal hvsie
    2012 оны 08 сарын 25 | Хариулах
  • haha az jargal hvsie
    2012 оны 08 сарын 25 | Хариулах
  • haha az jargal hvsie
    2012 оны 08 сарын 25 | Хариулах
  • haha az jargal hvsie
    2012 оны 08 сарын 25 | Хариулах
  • bayar hvrgie salahgvi l amidraarai iimerhvv baychuud chin saljaad baihiin dundn hvvhed unchiruud baihiin ed hurungu erkh medel bol ger bvl eleg bvten amidraliig hezeech gvitsehgvi gedgiig oilgoooroi
    2012 оны 08 сарын 25 | Хариулах
  • Tzelmvvnii xurim xajuud n bvx zaluusiin anxaarald baina chiniix neg ix sonin bish baina xa xa
    2012 оны 08 сарын 22 | Хариулах
  • shaaagaad bai anh erdenebat chin han-uulaas garch bsan
    2012 оны 08 сарын 21 | Хариулах
  • shaaagaad bai anh erdenebat chin han-uulaas garch bsan
    2012 оны 08 сарын 21 | Хариулах
  • nusgai lalar Erel namaar bidniig ih huursan daa
    2012 оны 08 сарын 21 | Хариулах
  • hehe
    hoorhon ohin daanch hogiin novshtoi
    2012 оны 08 сарын 21 | Хариулах
  • 99058568
    машиний азын дугаар 9889 УБА зарна
    2012 оны 08 сарын 21 | Хариулах
  • arai nuguu uhsen philipin asragch edniid ajiilaj bsim bish bizde
    2012 оны 08 сарын 21 | Хариулах
  • tanaihan ter philippin asragchaa yatsiin bejargalaan
    2012 оны 08 сарын 19 | Хариулах
  • tanaihan ter philippin asragchaa yatsiin bejargalaan
    2012 оны 08 сарын 19 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025