Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Олимпийн аварга Н.Түвшинбаяр
Дэлхийд данстай бөх гэдгээ дахин тунхаглалаа. Тэрбээр "Лондон-2012" зуны XXX
олимпийн наадмаас Мөнгөн медалийг эх орондоо авчирлаа.Гэвч энэхүү мөнгөн медаль алтын дайтай мөнгөн медаль юм . Учир нь олимпийн алт, мөнгөн медальтай тамирчин Монголын спортын түүхэнд байхгүй билээ. Н.Түвшинбаяр Тайландын жүдоч Теерават Хомклинийг ердөө 55 дахь секундэд цэвэр ялснаар ялалтын буухиагаа эхлүүлсэн тэрбээр удаахь барилдаандаа дэлхийн аваргын хүрэл медальт, Францын жүдоч Тьерри Фабрег сөхрүүлж, Узбекистаны жүдоч Рамзиддин Саидовыг нэмэлт цагт үүрэх мэхээр цэвэр ялснаар хэсгийн аварга болсон. Ингээд хагас шигшээ барилдаанд 90 кг-ын жинд дэлхийн аварга цол хүртэж байсан, Азийн наадмын хошой аварга, Азийн аваргын хошой мөнгөн медальт, БНСУ-ын жүдоч Хван Хи-тэйтэй барилдаж, юүко үнэлгээгээр яллаа. Барилдааны явцад манай тамирчны хөлийн бэртэл сэдэрсэн ч өрсөлдөгчөө буулган авсан билээ.



Сэтгэгдэл байхгүй байна