Н.Энхбаярт 8,6 жилийн ял төлөвлөв

Сүхбаатар дүүргийн шүүхэд МАХН-ын дарга Н.Энхбаярын хэргийг шүүх хурал  үргэлжилж байна. Түүнийг Японы улсын буддын шашны байгууллагаас хандивласан телевизийн тоног төхөөрөмжийг хувьдаа ашигласан, МИАТ-ийн онгоцоор номоо төлбөргүй тээвэрлэсэн, “Өргөө” зочид буудлын хууль бус хувьчлал, “Эрдэнэт” үйлдвэрт ган бөмбөлөг шилжүүлсэн болон “Улаанбаатар таймс” сонины хувьчлалын асуудал гэсэн таван үндэслэлээр яллаж байгаа билээ. Мөн эдгээр хэргийн холбогдогчоор иргэн До.Чулуунбаатар, М.Мягмаржаргал нар шүүх хуралд яллагдагчаар оролцож байгаа бөгөөд.
Өнөөдөр улсын яллагч Е.Сагсай яллах дүгнэлтийг танилцуулав. МАХН-ын дарга Н.Энхбаярт 8,6, жил До.Чулуунбаатарт 6,6,жил  М.Мягмаржаргалд 6,1 жилийн ял ногдуулахаар төлөвлөсөн байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025