
Өнгөрсөн долоо хоногуудад Монгол орны дөрвөн зүгт бүс нутгийн хурдан морьдын уралдааны “Их хурд 2012” наадам болсон билээ. Баруун бүсийн наадам өнгөрсөн жил Увс аймагт болсон бол өнөө жил Баян-Өлгий аймагт хоёр өдөр болсон юм. Ардын хувьсгалын 91 жилийн ойн их баяртай дэвхацсан энэ наадам улам ч өргөн дэлгэр болсон байна. Уг наадамд БНХАУ-ын Шинжаан Уйгар болон Казахстаны төлөөлөгчид оролцсон байна.
Үндэсний бөхийн барилдаанд хүчит 256 бөх зодоглож, Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат аймгийн арслан Б.Ганболд түрүүлж, Тэс сумын харьяат аймгийн заан Н.Цээсүрэн үзүүрлэв. Шөвгийн дөрөвт Улаангом сумын улсын харцага Бат-Орших, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын улсын харцага Содномдорж нар барилджээ. Улсын арслан Х.Бүрэнтөгс урилгаар оролцсон байна.
Их насны морьдын уралдаанд 340 хурдан хүлэг тоосоо өргөж, Ховд аймгийн Мөнххайрхан сумын уугуул, “Ховд аймгийн хөгжлийн төлөө сан”-гийн тэргүүн Ш.Адьшаагийн сартай хонгор морь түрүүлэн уясан эзэн, унасан хүүхдээ бахдуулж, наадамчин олноо баясгалаа.
Ш.Адьшаа 2012 оны сонгуульд Ховд аймгаас бие даан нэр дэвшиж өрсөлдөгч нарыгаа нэлээд сандаргаад авсан билээ. Рэтинг өндөр байсан ч эгч дүүсийг авч суусан базуудад базуулж өвдөг шороодсон гэдэг. Тэгвэл энэ жилийн баруун бүсийн наадамд сартай хонгор морь нь түрүүлж магнай хагартал баярлаж яваа суратгтай. Хичнээн сонгуульд ялагдсан ч хурдан морио сойж, нутгын зон олон, наадамчин олноо баярлуулсан байна.
Сэтгэгдэл байхгүй байна