Одоогоос хэдэн жилийн өмнө театрт шинэ хун ирлээ хэмээн сонгодог урлаг таашаагчид болон хэвлэлийнхэн шуугиж байв. Тэрхүү шинэ хун, дуулианы эзэн нь чухамдаа Б.Саруул хэмээх энэ балетчин бүсгүй. Өдгөө 22 настай Б.Саруул үнэндээ энэ цагийн Монголын сонгодог урлаг, балетын урлагийн нүүр царай, бахархал, гоо үзэсгэлэн нь болж байгаа. Зууны манлай балетчин Ю.Оюун агсан цуутай хун байсан бол түүнээс хойш төрсөн хамгийн хөөрхөн хун нь Б.Саруул. Сонгодог бүжгийн хүнд авьяас чадвараас гадна гадаад төрх, гоо үзэсгэлэн, бие галбир тун ч чухал. Тэр бүгдийг өөртөө цогцлоосон Б.Саруулын фенүүд тун олон. Зөвхөн түүнийг үзэх гэж театрт ирдэг үзэгчид ч цөөнгүй. Тэгвэл Б.Саруултай танилцах захиалга өгсөн залуусын тоо бүр ч хязгааргүй гэнэ лээ. Театрт анх ирэхдээ Одтой үерхэж байсан тэрээр удалгүй салсан бөгөөд өдгөө өөрийгөө үерхдэг залуутай хэмээн танилцуулдаг. Гэхдээ азтай аавын хүү шинэ хун, үзэсгэлэнт залуу бүсгүйг өөрийнх болгож авахаар “дайрахад” боломжгүй гэх газаргүй.
Харин үзэгчдийн хайртай үзэсгэлэнт хун ирэх улиралд тайзнаа бүжихгүй нь. Учир нь театрын хун хөл хүнд болсон байна. Түүний нөхөр дурлалт бүсгүйнхээ тоглосон балет бүрийг алгасалгүй үздэг бөгөөд тэд тун удахгүй үрийн зулай үнэрлэх нь. Хосууддаа баяр хүргэж, аз жаргал хүсье. Харин энэ азтай залуу хэн гэдэгт эргэлзээтэй байна.
Сэтгэгдэл байхгүй байна