Алтны магнатын экс гэргий Д.Пүрэвсүрэн уурхайн босс Ганбаярын хүүхдийг төрүүлнэ

Арван жилийн ширээнээс алдар хүндийн титэм зүүсэн топ модель, жүжигчин Д.Пүрэвсүрэн оюутан ахуйдаа алтны магнат Ц.Мянганбаярын гэргий болж халуун шуугиан тарьж байсан цаг саяхан мэт санагдана. Эгэл жирийн айлын отгон охин, зүс царай, бие хаагаараа хэрийн хүнийг урдаа гишгүүлэхгүй түүнийг цэл залуухан насандаа ийм сонголт хийхэд гайхаж хачирхах хүн олон байв. Амраг хүүхнүүдийн явдлаараа дээдсийн хүрээнд цуутай, үе мултарсан ахимаг эрийн цайг чанаж, охиныг төрүүлэх шаардлага Пүүжээд байсан ч юм уу, үгүй ч юм уу. Мөнгө хөрөнгө гэж л ийм хүчтэй эд байдаг гэлтэй. Нэг л өдөр охиныхоо аавыг ард түмний мисс Д.Ариунцэцэгт алдсанаар Пүүжээ ангийнхаа залуугаас авахуулаад сүүлд төрийн түшээтэй хүртэл учир ургуулсан дуулиан шуугиантай амьдрал туулж яваа. Түүний цуутай нэгэн амраг нь П.Цэгцбаатар хэмээх залуу. Өдгөө Н.Номтойбаярын хүүхдийг тээж яваа Мандухай хэмээх бүсгүйн анхны нөхөр, охины аав энэ залууг “Хархорин” захын боссын хүү гэдэг. Олны хараанд өртөх тун ч дуртай залуу хархүү модель гэргийнхээ хамрыг цөм цохих хүртлээ хайрын романсаа дуулиантай хэлхсэн он жилүүд бас ч гэж цөөн бус. Анхны гэргий нь тэрбумтны үрийг тээж яваа энэ цаг үед удаах амраг нь бас л уурхайн босстой учир ургуулж, хүүхдийг нь тээж явах цагтай давхацсан сонин тохиолдол болж байна. Тодруулбал, топ модель Д.Пүрэвсүрэн “Xanadu Mines” компанийн монгол хөрөнгө оруулагч Ганбаяр хэмээх залуугийн ээлжит амрагаар тодроод байна. Тодроод зогсохгүй топ модель бүсгүй удахгүй амаржих гэж байна. Шинэ жилийн үеэр шинэхэн хайрттайгаа ёолк хэсэж, “Xanadu Mines”-ын тэргүүн хатагтайн суудалд заларсанаа тунхагласан Пүүжээ “Жинхэн хайр, амьдралынхаа ханийг оллоо. Бид хоёр бие биенээ олох гэж л ийм урт замыг туулсан юм байна. Яг надад таарч тохирох” хүн хэмээн амаа олохгүй магтаж, аз жаргалдаа мансуурч явсан гэнэ. Шинэ оны дараахан Сингапур, Малайзаар бал сарын аяллаа хийсэн хосууд шинэ хүнээ өлгийдөж авахаар сэтгэл догдлон хүлээж байгаа аж.
Загварын ертөнцийн шинэхэн, уурхайчин хүргэн Ганбаярын тухайд Австралийн хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй “Xanadu Mines” компанийг Австралийн хөрөнгө оруулагчидтай хамтран байгуулсан уул уурхайн нууцлаг залуу хөрөнгөтөн. Өдгөө дөч гарч яваа түүний анхны гэргий нэр бүхий генералын охин Уянга хэмээх бүсгүй байдаг бөгөөд анхны эхнэртэйгээ хуримаа хийснийхээ дараа Австралид суралцахаар хөлгийн жолоо залсанаар тэрбумтан болох эхлэлээ тавьсан гэдэг. Угийн сэргэлэн сүйхээтэй эр тэндэхийн баячуудтай уулзаж, уул уурхай шинэ тутам хөгжиж буй Монгол руу анхаарлыг нь татаж чадсанаар компаниа байгуулжээ. Төд удалгүй 2 хүүхэд төрүүлж өгсөн  гэргийгээсээ өрх тусгаарлаж, тухайн үед цэнхэр дэлгэцээр залуусыг байлдан дагуулж байсан UBS music-ын хөтлөгч Халиунаа хэмээх бүсгүйтэй хамтын амьдрал зохиолоо. Гэнэтхэн уурхайн магнатын гэргий болж, тос, торгонд хөлбөрсөн Халиунаа бүсгүй энэ цагаас хувийн карьераа орхиж, баян айлын эрх эзэгтэй болж хувирсан түүхтэй. Үнэ цэнэтэй брэндээр гоёж, эдийн дээдийг эдэлж, гадаад дотоодоор аялаж, үлгэрийн мэт өнгөрүүлсэн тэдний амьдралд нэг л зүйл дутагддаг байсан нь хүүхэд. Тэр олон жил ханилахад хүүхэд төрүүлээгүй Халиунаа бүсгүй эцсийн мөчид нөхрийнхөө дотны найзтай дотно харилцаа тогтоож, хэрэг явдал даамжран Ганбаярт баригдсанаар тэдний хамтын амьдрал сүүлчийн цэгээ хатгасан аж.
Бүхэл бүтэн уурхайтай, ирээдүйн тэрбумтанд хүүхнүүд хаа мундахав. Тэгэхээс тэгэх гэсэн шиг алтны магнатын цуутай экс гэргийтэй амьдрал, хувь заяагаа холбох боломж ийн нээгджээ. Баян бизнесмэний хувьд дэгжин хээнцэр, дээрээс нь чамин гоё охидод нугасгүй Ганбаяр ноёнтны таашаалд топ модель тохирсон ч гэж ванлий биз. Найз нөхдийнх нь яриагаар өнгөнд дуртай Ганбаяр, мөнгөнд дуртай Пүрэвсүрэн хоёр яг энэ цэгээрээ огтолцож байгаа хэсэг хугацааны сэтгэл хөдлөл, Ганбаяр ийм бүсгүйтэй хэзээ ч суухгүй хэмээн мэдэмхийрэх. Уг нь хэн хэн нь амьдралдаа алдаж, хал үзсэн улс дундаасаа үр хүүхэдтэй болчихсон хойноо учиргүй салах нь юу л бол. Гэвч хэрхэхийг цаг хугацаа харуулах биз ээ. Ямартай ч Монголын цуутай нэгэн бүсгүй энэ зун нярайлж, алтны магнатын охин Ц.Мөнхжиндөө уурхайн магнат аавтай дүү төрүүлж өгөх нь тодорхой боллоо.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

  • hulan
    anhnii amidralaa aldsan neg hun ch gesen saihan amidrag l deeemegtei hun saihan muuhai ymar ch bsan ooroosoo bolson bolooguo heregt orj ner tor ni neg unaj neg deerdej l ybdag biz dee amidral gedeg chin zugeer l jujig shuu dee jujgend hen neg ni gol dur baih heretei ta ooroo l ter jujgiin gol dur
    2012 оны 08 сарын 05 | Хариулах
  • hun
    turzun shdee purewsuren jin
    2012 оны 07 сарын 31 | Хариулах
  • Eooe ene medeenii nairuulgiig ee Tgeed bas ali deer uyiin l medeelelee bainga umnu ni Orshil Ug shig nurshij bichihiin
    2012 оны 07 сарын 31 | Хариулах
  • EOE ENNI EHNER BID NART YMAR HAMAATAI YM TE
    2012 оны 07 сарын 30 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025