Бөө нар хүний аминд хүрсээр

Бөө нар бөөгийн зан үйл хийж байгаад хүний аминд хүрчээ. Тодруулбал, Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумманд өнгөрсөн долоо хоногт таван залуу очсон байна. тэд нутгийнханд өөрсдийгөө бөө гэж танилцуулаад, зан үйл хийж яваагаа хэлжээ. Нутгийнхны зарим нь тэдэнд үзүүлж, засал ном хийлгэжээ. Тэдний дунд нэг эр архинаас гаргах засал хийшэхээр болсон аж. Бөө нар архинаас гаргах хүнээ хээр аваачиж, зан үйл хийхээр болсон байна. ингээд эзгүй газар аваачиж халуун чулуун дээр хэвтүүлж байгаад түлж аминд нь хүрчээ. Хэргийг Өвөрхангай аймгийн цагдаагийн хэлтэст шалгаж байгаа юм байна. Сэжигтнүүд  18-23 насныхан байсан байна. Тэд бүрэн дунд боловсролтой бөгөөд нэгийгээ даган бөө болосон аж. Нийслэлд амьдардаг тэд хөдөө засал ном хийж зугаалахаар явж байгаад дээрх хэргийг үйлдсэн гэдгээ хүлээжээ.
Өнгөрсөн жил Төв аймагт мөн л бөөгийн зан үйл хийж байгаад нэг хүнийг буцалсан усанд түлж хөнөөсөн хэрэг гарсан билээ. Ийнхүү бөө нарын гай ар араасаа үргэлжилсээр байх уу, таслан зогсоох арга хэмжээ авах уу гэж яригдах дээрээ тулсан байгааг харуулж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

  • ub
    araich de boogiin ner gutaasiin harin bool biz boo gegch hertei elbin teren oruultsan humuus l bdag bh da
    2012 оны 09 сарын 12 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025