
Үндсэрхэг үзлээрээ нэгдүгээрт бичигддэг дуучин Монгол REPPER Jee зуны амралтаараа үзэсгэлэнт Монгол орноороо аялж, зургаа татуулж, зугаацаж байгаад ирсэн гэнэ. Тэрээр алс холын Баян-Өлгий аймаг хүртэл аялсан аж. Харин тэрээр өөрийн хэмжээндээ хандив цуглуулж хүүхдийн асрах төвд хандивладаг гээд нэлээд олон ажлыг амжуулдаг хүмүүнлэг залуусын тоонд зүй ёсоор ордог билээ. Элэг нэгт ахан дүүс алс холын АНУ-д амьдардаг хүмүүстэй холбогдож хүмүүнлэгийн ажил хийдэг, хүн амьтанд тусалдаг энэ тэр гээд л түүнийг магтах нэгэн буй. Саяхан нэг телевизийн нэвтрүүлэгт орохдоо брэнд гэж хөөхөөсөө илүү өөрт таарсан хувцасаа сонгож өмсдөг мөн өөрийнхөө бор зүрхээрээ уран бүтээлээ туурвиж яваа нэг их баян биш дуучин гэж хээв нэг хэлдэг тэрээр үнэхээр хээгүй залуу гэж ойр тойрныхон нь хэлдэг юм билээ. Уран бүтээлч хүмүүст зарцуулалт их байдаг гэж ярьдаг ч манай зарим эмэгтэй уран бүтээлчид хамгийн үнэтэй машин, битүү брэндлэг үзэсгэлэнт төгс хатагтай нар ч харагддаг. Харин Монгол REPPER маань үнэхээр ёстой өөрийнхөөрөө уран бүтээлээ туурвиж, яваа цөөн хэдэн үнэнч дуучдын нэг билээ түүний уран бүтээлд өндөрөөс өндөр амжилт хүсье...

Сэтгэгдэл байхгүй байна