“ИХ-МАНДАЛ” маргааш

Дундговь аймгийн баяр наадам, "ИХ МАНДАЛ-2012" говийн бүсийн хурдан морины уралдаан маргааш эхэлж гурван өдөр  үргэлжлэх аж. Тус наадам Дундговь аймгийн төв Мандалговь хотноо болох бөгөөд энэ үеэр Даншигийн их аварга Чүлтэмд зориулсан шүтээнийг аравнайлах ёслол төв сааданд болох юм. Дашрамд дуулгахад УИХ-ын гишүүн Б.Наранхүү тус наадмын бөх болон хурдан морьдын уралдааныг автомашинаар байлахаар болсон гэнэ.  Энэ жилийн хувьд тус аймагт нар хур тэгширсэн сайхан зун болж байгаа учраас наадам ч өнгөтэй болно биз ээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025