Д.Урианхай Дэлхийд данслагдав

Дэлхийн шилдэг яруу найрагчдын бүтээлээс дээжилсэн “Дэлхий нэг шүлгийн ном”-д Монголын яруу найрагч Д.Урианхай гуайн шүлэг багтжээ. Ази тивээс анх удаа монгол найрагчийн бүтээлийг багтаасан уг номыг гар аргаар боловсруулан цаасан дээр гангаар барладгаараа онцлог юм байна. Уран бичлэгийн мастер Т.Жавъяансүрэн Францад үзэсгэлэнгээ гаргаж байхдаа эл номыг бүтээгчидтэй танилцаж, Монголын зохиолч, найрагчдын бүтээлээс танилцуулснаар Д.Урианхай гуайн “Модод” шүлэг ийнхүү дэлхийд данслагдах болсон гэнэ. Модод шүлгээс уншиж сонирхоно уу?
“Модод”
Навчсын чинь шуугиан чиний үг үү, салхины үг үү
Намрын сэтгэл гэгэлзүүлсэн аниргүй чинь чиний нам гүм үү, бараа нь тасарсан
                                                                                  шувуудын орхисон орон зай юу
Намрын торомны ноос нь шиг өнгө чинь чиний өнгө үү, зэвэргэн бороооны өнгө үү
Чи зовлонг таньсан ухаант хүн шиг л дуугүй л байх юм
Нүд, зүрх хоёр минь л сонсох юм
Чамтай ярихад хэцүү юм, чадахгүй байх тусмаа улам их хүсэх юм
Аливааг асуумаар санагдлаа
Асуусанд чи дуугарахгүй
Хүүхэд шииг, юу ч мэдэхгүй маанаг шиг, юм бүгдэд гэгээрсэн мэргэн шиг
Асуултанд минь асуултаар л хариулах юм аа …

 




АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025