Промоутер

Манай улсад мэргэжлийн бокс хөгжөөд удаж байгаа боловч, түүнийг албан ёсоор зохиодог эрх бүхий промоутергүй олон жил явж иржээ. Промоутер гэдэг нь мэргэжлийн боксын байгууллагатай гэрээ хийж нэр хүндтэй тулааныг зохиох эрх авах, түүнд тамирчидаа оролцуулах эрх бүхий хүнийг хэлдэг  аж. Харин тэр эрх бүхий хүн нь нэлээдгүй санхүүгийн чадвартай байх шаардлагыг мэргэжлийн боксын холбоодоос тавьдаг байна. Энэ удаа Монголын кикбоксын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, кикбоксын спортын ОУХМ О.Алтанпүрэвт Дэлхийн мэргэжлийн боксын байгууллага промоутерын эрх бүхий гэрчилгээг олгожээ. Эрх ёсоор манай промоутер маань өөрийн эх орондоо “WBO”-холбооны  хөнгөн жингийн аваргын тулааныг зохион байгуулахаар гэрээ байгуулаад байгаа гэнэ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025