М.Бундмаа олимпийг толгойлно

Лондон-2012 олимпийн наадмын жүдо бөхийн тэмцээний сугалаа маргааш болох гэж байна. Олимпийн эрх олгох тэмцээний явцад авсан онооны дарааллаар жүдочдыг жагсааж, жин бүрийн эхний найман жүдоч уг сугалаагаар урьдчилсан барилдаанд салж орох болоод байгаа билээ. Эмэгтэйчүүдийн 52 кг-ийн жингийн 23 бөхийг 1302 оноотой Монгол Улсын гавьяат тамирчин Мөнхбаатарын Бундмаа толгойлон барилдахаар болсон Монголын тамирчин олимпийн наадамд ийнхүү дэлхийн лидерийн хувиар орж буй анхны тохиолдол энэ болж байна. Мөн бусад эмэгтэй тамирчид маань бүгд энхний 10-т багтан барилдаж байгаа нь бөхийн орон гэдгийг харуулах мэт. Харин Дэлхийн аварга, Монгол Улсын хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар жиндээ аман хүзүүнд чансаатай яваа бол “Бээжин-2008” олимпийн аваргаа хамгаалахаар Лондоны татамид гарах Монгол Улсын хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр жиндээ дөрөвдэх эрэмбэтэй байна:
Олимпийн наадмын жүдо бөхийн тэмцээн олимпийн нээлтийн маргааш буюу долдугаар сарын 28-нд хамгийн хөнгөн жингийн барилдаанаар эхэлнэ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025