“Лондон-2012” зуны XXX Зуны олимпийн 30-р наадамд оролцох Монголын жүдо бөхийн шигшээ багийн түрүүч болох ерөнхий дасгалжуулагч О.Балжинням, дасгалжуулагч Х.Эрдэнэт-Од, тамирчин М.Уранцэцэг, М.Бундмаа, Д.Сумъяа, Д.Төмөрхүлэг, Х.Цагаанбаатар, С.Ням-Очир болон бэлтгэл хангагч бусад тамирчид долдугаар сарын 23-нд Лондонг зорисон билээ. Тэгвэл өнөөдөр өглөө хүнд жингийн тамирчид болох олимпийн аварга Н.Түвшинбаяр, ОУХМ П.Лхамдэгд нарын тамирчин, бусад дасгалжуулагч, албаны хүмүүсийн хамт олимпийг зорилоо. "Лондон 2012" олимпийн наадмын жүдо бөхийн тэмцээний сугалаа маргааш буюу долдугаар сарын 26-ны өдөр болох юм. Доорхи хувиараас харна уу?
Монголын жүдочдын олимпийн наадамын хуваарь:
Д.Төмөрхүлэг (эрэгтэй, 60 кг), М.Уранцэцэг (эмэгтэй, 48 кг)
09:30 - Урьдчилсан барилдаан
14:00 - Шигшээ барилдаан
7 сарын 29:
Х.Цагаанбаатар (эрэгтэй, 66 кг), М.Бундмаа (эмэгтэй, 52 кг)
09:30 - Урьдчилсан барилдаан
14:00 - Шигшээ барилдаан
7 сарын 30:
С.Ням-Очир (эрэгтэй, 73 кг), Д.Сумъяа (эмэгтэй, 57 кг)
09:30 - Урьдчилсан барилдаан
14:00 - Шигшээ барилдаан
7 сарын 31:
Ц.Мөнхзаяа (эмэгтэй, 63 кг)
09:30 - Урьдчилсан барилдаан
14:00 - Шигшээ барилдаан
8 сарын 2:
Н.Түвшинбаяр (эрэгтэй, -100 кг), П.Лхамдэгд (эмэгтэй, -78 кг)
09:30 - Урьдчилсан барилдаан
14:00 - Шигшээ барилдаан
Сэтгэгдэл байхгүй байна