
Баасан гаригийн шөнө АНУ-ын Колорадо мужийн Аврора хотын кино театрт 12 хүнийг буудаж аминд нь хүрч, 58 хүн шархдуулсан сэжигтэн Жеймс Холмсын шүүх хурал болж байна. Өөрийгөө Жокер гэж цагдаа нарт танилцуулсан 24 настай Жеймс Холмс шүүх хуралд ирэхдээ хагас ухаантай мэт цочирдсон байсан гэнэ. Одоогоор шархадсан 58 хүний долоо нь маш хүнд байдалд байна.Холмсыг цэргийн шоронд хорьж байгаа юм байна. Түүнд 12 удаагийн хүнд зэрэглэлийн гэмт хэрэг үйлдсэн хэргээр ял тулгахаар байгаа юм. Мөн түүнийг батлан даалтанд гаргах эрхгүйгээр Колорадо мужийн Сентенниалийн шоронд хорих болсныг шүүгч нар мэдэгдсэн байна. Прокурорууд энэ сарын 30-нд ял төлөвлөх бөгөөд прокурорынхон Холмст алах ял тулгах үгүйг хохирогчдын ар гэртэй хэлэлцэж байж шийдэхээ мэдэгдсэн байна.
Ням гаригт Ерөнхийлөгч Барак Обама амь гарсан хүмүүс болон амиа алдагсдын ар гэрийнхэнтэй уулзаж, дурсгалын арга хэмжээнд оролцсон байна.



Сэтгэгдэл байхгүй байна