МАН-ын хаалттай хурал

Өнөөдөр МАН-ын бага хурал хаалттай үргэлжилж байна.  
МАН-ын энэ удаагийн бага хурал халуун уур амьсгалд болохнээ. Уг хурал МАН-ын дарга С.Батболдын хүсэлтээр болж байгаа юм.  Хурлын эхэнд МАН-ын дарга С.Батболдын илтгэлийг сонсч, дараа нь УИХ-ын сонгуулиар маргаан үүссэн Өвөрхангайн тойргийн асуудал, дахин санал хураалт болох нийслэлийн хоёр тойргийн асуудлыг хэлэлцэх аж.
Мөн  үүний дараа УИХ-ын сонгуульд амжилтгүй оролцон намдаа ялагдал амсуулсан МАН-ын дарга С.Батболд, ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх, нарийн бичгийн дарга нар, Удирдах зөвлөлийг бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулах асуудлыг ярилцахаар òºëºâëºæýý.

МАН-ын даргад УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшингийн нэрийг дэвшүүлэхээр болсон бол ерөнхий нарийн бичгийн даргад УИХ-ын гишүүн асан Ж.Сүхбаатар, Нийгмийн ардчилал-МЗХ-ны тэргүүн Л.Оюун-Эрдэнэ  нарын шинэ үеийн төлөөлөл болсон 10 гаруй залуусын нэрийн дэвшүүлээд байна. Ийнхүү өнөөдрийн хурлаас МАН шинэ бүрэн бүрэлдэхүүнтэй болох юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025