Хаалттай хуралдана

Яг одоо Тусгаар тогтнолын ордонд МАН-ын Бага хурал эхлэх гэж байна. Энэ хурлаар тус намын дарга, ерөнхий нарийн бичгийн дарга болон бусад чухал албан тушаалтнуудыг сольж, шинээр томилох юм.  УИХ болон НИТХ-д олонхи болж чадаагүй тул намын дарга С.Батболд, генсек Ү.Хүрэлсүх нар хариуцлагаа хүлээнэ хэмээн ажлаа өгөх өргөдөлөө өгсөн байгаа. Тэдний оронд томилогдох хүмүүсийн нэрс ч тодорч эхэлсэн билээ.    МАН-ын шинэ даргаар УИХ -ын гишүүн Ө.Энхтүвшин томилогдох нь гарцаагүй. Тэгвэл ерөнхий нарийн бичгийн даргад Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Цогтбаатар, Гадаад харилцааны сайд Г.Занданшатар, УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар, ХХААХҮ-ийн сайд Х.Бадамжунай нарын нэр яригдаж байна. Ямартаа ч 300 гаруй төлөөлөгчтэй Бага хурал намын дотоод асуудал ярих тул хаалттай болох аж.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025