Озэки Харүмафүжи Д.Бямбадорж Мэргэжлийн сүмогийн долдугаар сарын тэмцээн Нагоя башёгийн сүүлчийн өдөр ёкозүна Хакүхог өвдөг шороодуулснаар энэ тэмцээнд нэг ч унаагүйгээр түрүүлж, Эзэн хааны цомыг гурав дахь удаагаа хүртлээ. Ийнхүү Озэки цолтой бөх өвдөг шороодолгүй түрүүлж байгаа тохиолдол 29 жилийн дараа болж байгаа аж. Мөн дашрамд дуулгахад Харүмафүжи Д.Бямбадорж мэргэжлийн сүмогийн дээд зиндаанд гурван удаа түрүүлсний хоёр нь Нагоя башёд, ялангуяа сүүлийн хоёр жил дараалан авсан байна. 29 жилийн дараа Харүмафүжи
Озэки Харүмафүжи Д.Бямбадорж Мэргэжлийн сүмогийн долдугаар сарын тэмцээн Нагоя башёгийн сүүлчийн өдөр ёкозүна Хакүхог өвдөг шороодуулснаар энэ тэмцээнд нэг ч унаагүйгээр түрүүлж, Эзэн хааны цомыг гурав дахь удаагаа хүртлээ. Ийнхүү Озэки цолтой бөх өвдөг шороодолгүй түрүүлж байгаа тохиолдол 29 жилийн дараа болж байгаа аж. Мөн дашрамд дуулгахад Харүмафүжи Д.Бямбадорж мэргэжлийн сүмогийн дээд зиндаанд гурван удаа түрүүлсний хоёр нь Нагоя башёд, ялангуяа сүүлийн хоёр жил дараалан авсан байна.
Сэтгэгдэл байхгүй байна