Британиас гаралтай “Дэлхийн мисс” тэмцээний энэ жилийн наадам Ордос хотод болох гэж байна. Энэ жил манай улсыг төлөөлөн найруулагч Ц.Хүсэлбаатарын охин Х.Баярмаа оролцохоор урд хөршийг зорьсон билээ. Х.Баярмаа ээж жүжигчин С.Өлзийхүүтэйгээ царай, биеэрээ нэлээн төстэй ч ээжээсээ үл ялиг өндөр /178 см/ бүсгүй. Тэрээр СУИС-д жүжигчний мэргэжил эзэмшсэн бөгөөд өнгөрсөн хавар “Амьдрал өөрөө хичээл” адал явдалт, уянгын жүжгийн гол дүрийг бүтээсэн байна. Эзэмшсэн мэргэжлээрээ Холливудад гарах туйлын зорилготой ийм нэг бүсгүй Монгол улсын нэрийг дэлхийн тавцанд цуурайтуулахаар явжээ.Урьд өмнөх жилүүдэд Монголоос энэ тэмцээнд олон уралдаан тэмцээнд оролцсон, туршлагатай загвар өмсөгч, гоо бүсгүйчүүд оролцдог байлаа. Тухайлбал 2009 онд загвар өмсөгч Б.Батцэцэг, 2010 онд А.Сарнай, 2011 онд Ө.Буянхишиг нарыг нэрлэж болно.
Энэ жил “Дэлхийн мисс”-т оролцох монгол бүсгүй царай зүсээрээ, тэмцээний шалгуурт тэнцэхээргүй байна гэж олон хүн сэтгэгдэл үлдээжээ. Тиймээс ч бид өмнөх жилүүдийн оролцогч гоо бүсгүйчүүдийн зургийг хүргэж байна.
2011 Ө.Буянхишиг


2010 А.Сарнай

2009 Б.Батцэцэг

Сэтгэгдэл байхгүй байна