МАН-аас шаардаж байна…

МАН-ын залуу гишүүд “Шинэ үе-Шинэ бодлого” бүлгэм нэрээр хэвлэлийн бага хурал хийлгэж МАН-ын удирдлагуудад шаардах бичиг хүргүүлээд байгаа аж.
Үүнд: Монголын улс төрийн ууган нам МАН эгнээндээ 200.000 гаруй гишүүнийг нэгтгэсэн, залуучуудаар эгнээгээ жил ирэх тусам тэлдэг гэж нийтэд мэдээлдэг ч бодит байдалтай нийцэхгүй байгаа нь 2012 оны УИХ-ын болон НИТХ-ын сонгуулиар тод харууллаа.
1.    МАН залуучууд, оюутнуудтай ажиллаж буй арга барилаа шинэчилж, намын хөтөлбөр, үйл ажиллагаанд зарчмын шинэчлэл хийх, намын залуу гишүүдтэй уулзах, уулзалтуудыг зохион байгуулж, санал авах ажлыг зохион байгуулах
2.    2012 оны УИХ-ын болон НИТХ-ыг сонгуулийн үр дүн, бий болсон нөхцөл байдал, алдсан алдаа зэргийг ярилцах, хариуцлага тооцох боломжуудыг бүрдүүлэх хүрээнд нийт намын гишүүдийн дунд “Гишүүдээ сонсох аян”-ыг МАН-ын 27-р Их хурлаас өмнө зохион байгуулах
3.    2012 онд нийт аймаг, сум, дүүргүүдэд зохион байгуулагдах сонгуулийн бэлтгэл ажлын талаар нээлттэй ярилцаж, сонгуульд амжилттай оролцох боломж, нөхцөлийг бүрдүүлэх, бодлого, чиглэлээ тодорхой болгох, залуучуудыг олноор дэмжиж, нэр дэвшүүлэх
4.    МАН-ын улс төрийн болон боловсон хүчний бодлогыг шинэчилж, намын үндсэн чиг баримжаа болсон бодлогыг бичиг баримтанд өөрчлөлт оруулах ажлыг намын 27-р Их хурлаас өмнө эхлүүлж, залуучуудын оролцоог ханган, тэдний үзэл баримтлал, дуу хоолойг тусгах
Ийнхүү шаардах бичиг хүргүүлээд байгаагаа эдгээр залуучууд хариугаа энэ сард хуралдах бага хурлаас өмнө өгөхийг шаардаж байна. “Шинэ үе-Шинэ бодлого” бүлгэмийг Ш.Батсайхан, О.Ганбаатар нарын залуус тэргүүлдэг байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025