“HD Монгол” телевизээр үзэгчдэд “Мөнгөний амт” нэрээр хүрч байгаа Midas киноны Ким Ин-Хэ захирал гуалиг чанга бие, толигор арьс, загварлаг хувцсаараа олон бүсгүйчүүдийг шүүрс алдахад хүргэж байгаа.Тэгвэл өдгөө 44 настай ч косметик мэс засалд оролгүйгээр гоо сайхнаа хадгалж яваа гэдгээрээ Ким Их-Хэ захирал буюу жүжигчин Ким Хэ-Ай алдартай.
Бүсгүйн биеэ ингэж сайхан хадгалсны нууц нь хөдөлгөөн гэнэ. Тэрээр нас ахиж байгаагаа мэдэрснээсээ хойш өдөр бүр 5 км алхаж иржээ. Сүүлийн 10 жилийн хугацаанд ганц ч өдөр дасгал хөдөлгөөнөөс хойш суулгүй өөртэйгөө тэмцсэний хүчинд тэрээр ийн гунхаж явна.
Арьсаа толигор сайхан байлгахын тулд долоо хоногтоо нэг удаа гоо сайханд орж, гэртээ ч энгийн арьсандаа тохирсон бүтээгдэхүүнээр арчилдаг. Жүжигчин Ким Хэ-Айн арьсаа арчлахдаа баримталдаг зарчим нь “Олон арга ганцаас илүү”. Бид арьсандаа тохирох ганц арчилгаа олчихоод түүнийг байнга хийдэг. Уян хатан арьстай байхын тулд арьсаа арчлах хэд хэдэн аргыг хослуулах нь зөв гэж тэр хэлдэг байна. 

























Сэтгэгдэл байхгүй байна