Элс үхэлд хүргэжээ

Нью-Жерсийн далайн эрэг дээр ахтайгаа элсээр тоглож байсан 12 настай хүү амиа алджээ. Тэд далайн эргийн элсээр хонгил ухаж тоглож байтал, элсэн хонгил хүүгийн дээрээс унажээ. Аврагчид хүүг элсэн дотроос татаж гаргахад хамраас нь цус олгойдож байжээ. Хүүг цаг алдалгүй эмнэлэгт хүргэсэн боловч үдийн үед амиа алдсан байна. Элсэнд даруулж амиа алдах тохиолдол тун цөөн байдаг бөгөөд АНУ-д 1990-2010 онд ийм хэрэг 16 гарч байжээ. Харамсалтай нь дэгэж дэрвэж явсан жаахан хүү хамгийн аюулгүй гэгдэх тоглоомоос амиа өглөө. Эцэг эхчүүд хүүхдэд тавих хараа хяналтаа хаана ч алдахгүй байхыг энэ хэрэг сануулж байна. Хонгилтой холбоотой бас нэгэн эмгэнэлт хэрэг гарсан нь галын машин хонгил мөргөж, улмаар дотор нь явсан хүүхдээ тэвэрч явсан эр, дөнгөж төрсөн хүүхэдтэйгээ хоёул амиа алдсан байна.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025