МАН-ын дарга Ө.Энхтүвшин

УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан өчигдөр болж намын дарга болон УИХ дахь бүлгийн даргаа огцруулав. Мөн энэхүү хуралдаанаар намын Бага хурлыг энэ сарын 24-нд хийхээр товлож уг хурлаар намын дотоод асуудал болон У.Хүрэлсүх даргийн оронд намын ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллах эрхмээ сонгох ёстой.Ямартаа ч өчигдөрийн хуралдаанд Удирдах зөвлөлөөр намын даргын асуудлыг хэлэлцэж УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшинг мөн МАН-ын бүлгийн даргад Н.Энхболд гишүүнийг томиллоо. Гэхдээ энэ томилгоог МАН бага хурлаараа эцэслэн шийдэх юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025