Монголын “103” гэдэг онигоо

Өчигдөр буюу 7-р сарын 18-нд ажил ид цуглах үеэр зарим Улаанбаатарчууд эмгэнэлтэй ч юм шиг инээдтэй юм шиг үйл явдлын гэрч  болсон. “Metromall” их дэлгүүрийн ойролцоо зам дээр түргэн тусламжийн фургон маркын автомашин эвдэрч, эмнэлэгт хүргэгдэж явсан хүний амь настай холбоотой асуудал үүсчээ. Хамгийн эмгэнэлтэй нь түргэний эмч залуу хүний амь аврахын эрхэнд СУИС-ын замын урд байрлах Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн нэгдэл рүү өвчтөнөө үүрч гүйжээ. (Түргэний эмч бүсгүй хүн байсан бол юу болох байв?) Монголын Засгийн газар ард иргэдийнхээ эрүүл мэндэд яаж санаа тавьдаг болохыг энэ жишээ бэлхнээ харуулж байна.
Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын хэмжээнд ч түргэн тусламж үзүүлэхээр өдрийн цагаар 15, харин оройд хүч нэмж 20 автомашин үйлчилгээнд гарч байна. Эрүүл мэндийн экс сайд, инээмтгий С.Ламбаа жилийн өмнө түргэн тусламж хүрэх стандарт хугацаа 7-8 минут боловч манайд дунджаар 20 минут, 20-ийг дундаж гэж үзвэл заримдаа дуудлага өгснөөс хоёр цагийн дараа тусламж очиж байна гэж хээвнэг, мишээл торуулан ярьж байжээ.
Бид Улаанбаатар хотын түргэн тусламжинд “шуурхай” ажиллаж чаддаггүй гэсэн үнэлэлт өгдөг. Автозамын түгжрэл, гэр хорооллын замбараагүй хаяг, хуурамч дуудлага зэрэг нь түргэн тусламжийн баг саатахад хүргэдэг нь үнэн боловч түргэний тэргийн хүрэлцээ муу, дээр нь эвдрэл гэмтэл гардагт гол шалтгаан нь бий.
Эрүүл мэндийн яамны инээмтгий сайд С.Ламбаа, царайлаг дэд сайд Цолмон нар өөр бусад асуудалд /гоо сайхандаа ч юм уу/ анхаараад энэ мэт асуудлыг орхигдуулжээ гэж бодъё. Харин оны эхэнд Н.Хүрэлбаатарыг С.Ламбаан халааг авахад Д.Оюунхорол, Л.Гүндалай нарын гишүүд эмч хүн Эрүүл мэндийн сайд болж байгааг сайшааж байж билээ. Ард нийт ч асрагч, мэс заслын эмчээс эхэлж, мэргэжлийн их сургуульд нь багшилж, Эрүүл мэндийн яамны төрийн албанд орсон эрхэм төрийн түшээ, эмч хүн салбартаа өөриймсөг хандах болов уу гэсэн найдлага тавьж байсан. Харамсалтай нь бүтэн 7 сарын хугацаанд Н.Хүрэлбаатар түргэний тэргийн тоог нэмэх талаар бодитой ажил хийсэнгүй байна. Яаж сайн ажилласан болоод тусгай тоноглолтой Tucson, Starex маркын түргэний тэргүүдийн дэргэд оросын фургон эрүүл мэндийн түргэн тусламжийн үйлчилгээнд давхиж явах вэ дээ. Н.Хүрэлбаатар таниас, мөн энэ суудалд ирэх дараагийн эрхэм улстөрчөөс “Түргэний эмчээр өвчтөн үүрүүлж, хотын төвөөр гүйлгэх” эмгэнэлт, инээдмийн жүжиг дахин тавихгүй байхыг хүсч  байна.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

  • SEJIG SEJIDIIM AVGAI DAHIJ MONGOL TURUUR BUU TOGLOGDAHIN IIM YUM BUU UZEESEI BURHAN MINI
    2012 оны 07 сарын 20 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025