Морины хэмээн алдаршсан дуучин Г.Батбаяр 2005 онд МУГЖ цол хүртэж, “Намайг морины Батбаяр” гэдэг нэртэй гавьяатын мялаалга тоглолтоо тавьж байсан. Одоогоос 5 жилийн өмнөх энэ тоглолтондоо морины тухай 81 дэх дуугаа дуулж байсан юм. Монголдоо дээд амжилт бүртгэвэл энэ уран бүтээлч хамгийн олон морины дуутай гэдгээрээ мөнхрөх биз ээ. Г.Батбаяр гуай наадмын өмнөхөн “Уяач миний жаргал”, “Тогоруу хул”, “Аварга зээрд” зэрэг шинэ дуугаар бэлэг барьж, моринд хайртай Монголчуудаа баярлуулсан. Зун цаг ирлээ гэж амарч хойш суулгүй морины гавьяат маань орон нутгийн үзэгчидтэйгээ уулзаж, хамгийн сүүлд Бор-Өндөрт тоглоод иржээ. Бүх цэргийн дуу бүжгийн чуулгын уран бүтээлч тэрээр өнөөдөр болсон Дотоодын цэргийн баярын хүндэтгэлийн тоглолтонд “Адуучин миний жаргал” дуугаараа бэлэг барьсан юм. Алдарт дуучны маань хувьд өнөөдөр ч мөн баяр. Учир нь тэрээр 1981 онд Баян-Өлгий аймаг дахь хилийн заставт шинэ цэрэг болж очиж байжээ. Орос, Монгол, Хятад гурван улсын хилийн зааг дахь энэ заставаас Г.Батбаяр хилийн цэргийн албанд дуучнаар хөл тавьж, уран бүтээлийн гараагаа эхэлсэн түүхтэй. Нар, хур, айраг цагаа дэлгэрсэн энэ өдрүүдэд морины дуугаараа үзэгч түмний самсааг шархируулж яваа Г.Батбаяр гавьяатдаа амжилт хүсч байна.Уяач миний жаргал
Морины хэмээн алдаршсан дуучин Г.Батбаяр 2005 онд МУГЖ цол хүртэж, “Намайг морины Батбаяр” гэдэг нэртэй гавьяатын мялаалга тоглолтоо тавьж байсан. Одоогоос 5 жилийн өмнөх энэ тоглолтондоо морины тухай 81 дэх дуугаа дуулж байсан юм. Монголдоо дээд амжилт бүртгэвэл энэ уран бүтээлч хамгийн олон морины дуутай гэдгээрээ мөнхрөх биз ээ. Г.Батбаяр гуай наадмын өмнөхөн “Уяач миний жаргал”, “Тогоруу хул”, “Аварга зээрд” зэрэг шинэ дуугаар бэлэг барьж, моринд хайртай Монголчуудаа баярлуулсан. Зун цаг ирлээ гэж амарч хойш суулгүй морины гавьяат маань орон нутгийн үзэгчидтэйгээ уулзаж, хамгийн сүүлд Бор-Өндөрт тоглоод иржээ. Бүх цэргийн дуу бүжгийн чуулгын уран бүтээлч тэрээр өнөөдөр болсон Дотоодын цэргийн баярын хүндэтгэлийн тоглолтонд “Адуучин миний жаргал” дуугаараа бэлэг барьсан юм. Алдарт дуучны маань хувьд өнөөдөр ч мөн баяр. Учир нь тэрээр 1981 онд Баян-Өлгий аймаг дахь хилийн заставт шинэ цэрэг болж очиж байжээ. Орос, Монгол, Хятад гурван улсын хилийн зааг дахь энэ заставаас Г.Батбаяр хилийн цэргийн албанд дуучнаар хөл тавьж, уран бүтээлийн гараагаа эхэлсэн түүхтэй. Нар, хур, айраг цагаа дэлгэрсэн энэ өдрүүдэд морины дуугаараа үзэгч түмний самсааг шархируулж яваа Г.Батбаяр гавьяатдаа амжилт хүсч байна.
Сэтгэгдэл байхгүй байна