Өвчнийг нь оншлоогүй өрхийн эмчийн буруугаас болж таван сартай охин тархиндаа бүтэн харважээ. Охин 3-р Эмнэлэгт эрүүл, саруул мэндэлсэн байна. Гэтэл зургаадугаар сарын 11-нд таван сартайн вакцины өдөр Хан-Уул дүүргийн өрхийн эмч Г.Ариунбайгаль охиныг ханиадтай байсныг оношлоогүй “Танай хүүхэд эрүүл...” гэж дархлаажуулалтын вакцин хийлгэхийг зөвшөөрч бяцхан охин тархиндаа бүтэн харавсан байна. Ийнхүү тангараг өргөсөн алтан гартнууд гэж өргөжилөгддөг эмч нарын мэдлэг чадвар дулмигаас болж нэг хүүхдийн амь амьдрал үгүй болсон гэхэд болно. Үүнээс гадна эмч нарын хайхрамжгүйгээс өч төчнөөн ийм явдал тохиолддог нилээдгүй гардаг. Вакцин хийлгэсний маргаашаас охин халуурч, хоол унднаасаа гарч биеийн байдал эрс муудахаар мэргэжлийн эмч нарт үзүүлсэн боловч “зүгээр” гэж хариулт сонсож хугацаа алдсан банйа. “Мундаг” эмч нарын “гайхалтай” оншилсон эмчилгээний дараа охины бие улам муудаж, бяцхан охин эмчийн гар дээр таталт өгсөн байна. Алтан гартнууд гэж нэрлэгдээд явж байгаа энэ мэтийн эмч нарын хайхрамжгүй, мэдлэг чадвар дулимагаас болж насан туршдаа өвчний боол болж явдаг. Хүний амь нас хариуцсан, тангараг өргөсөн энэ эмч “Би одоо хичээн, намайг уучлаарай” гэхээс өөр дуугараагүй гэж байгаа...
Одоогооор охины биеийн байдал хүнд байгаа бөгөөд гэрээр нь эмчилж байгаа аж.
Сэтгэгдэл байхгүй байна