Их мастер Б.Мөнгөнтуул

Өчигдөр Армений Жермук хотноо Олон улсын шатрын холбооны шилдэг эмэгтэй шатарчдын “ФИДЕ гранпри” тэмцээний тав дахь цуврал эхэллээ.
Тус тэмцээнд дэлхийн аварга Хоу Ифань (БНХАУ), дэлхийн аварга асан Хумпи Конеру (Энэтхэг), их мастер Жао Сюэ (БНХАУ), Катерина Лахно (Украин), Жу Вэнжунь (БНХАУ), Надежда Козинцева (ОХУ), Руань Луфэй (БНХАУ), Элина Даниелян (Армен), Нино Хурцизе (Гүрж), Лилит Мкртчян (Армен), Батхуягийн Мөнгөнтуул, Елена Ковалевская (ОХУ) нарын дэлхийн шилдэг 12 эмэгтэй шатарчин тойргийн журмаар өрсөлдөөд эхэлсэн  байна.
Б.Мөнгөнтуул эхний өрөгтөө дэлхийн залуу аварга Хоу Ифаньтай хараар тоглон 35 дахь нүүдэлдээ тэнцжээ. Өнөөдөр болох хоёрдахь өргийн тоглолтод Хятадын их мастер Руань Луфэйтэй цагаанаар тоглох аж. Тэмцээн энэ сарын 28-нд өндөрлөнө бөгөөд мөн Туркийн Стамбулд болох энэ оны сүүлчийн гранприд манай их мастер Б.Мөнгөнтуул мөн уригдаад байгаа юм байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025