Энэ удаагийн тэмцээнд Монгол улсыг

62 дахь удаагийн "Дэлхийн мисс" шалгаруулах тэмцээн ӨМӨЗO-ны Ордос хотод зохиогдох гэж байна. Энэ удаагийн тэмцээнд Монгол улсыг Хүсэлбаатарын Баярмаа төлөөлөх юм. Тэрээр өнөө өглөө урд хөршийг зорьсон байна.
Энэ жил нийт 122 орны үзэсгэлэнт бүсгүйчүүд 1 сарын турш хамтдаа амьдарч, үйл ажиллагаа, шалгаруулалтуудад оролцож, наймдугаар сарын 18-ний үдэш титмийн эзнээ тодруулах юм. Хоёр жилийн өмнө энэ тэмцээнд Монгол улсыг төлөөлөн оролцсон Ý.Сарнай шилдэг 25-д багтаж байсан билээ.
Уламжлал ёсоороо UBS телевиз 7 дахь жилдээ Тив дэлхийг доргиосон Тэнгэрлэг гоо бүсгүйгээр аль орны мисс тодрохыг үзэгчид та бүхэнд шууд дамжуулан хүргэх аж.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025