Холливудын хамгийн сүүлийн салалтын сенсаци Том Крузын гэр бүлийг тойрч байгаа. Хаанахын нь ч салалтын хамгийн гол хохирогч үр хүүхэд байдаг. Тэгвэл Исландад кино зураг авалттай байгаа Том Круз өчигдөр охинтойгоо уулзахаар Нью-Йоркод шөнө иржээ. Хоёр долоо хоногийн өмнөөс 33 настай жүжигчин Кейти Холмез үе мултарсан ах нөхрөөсөө салах өргөдөл гаргаж, дуулиан тарьсан. Тэр үеэс хойш аавтайгаа уулзалгүй удсан Сури 6 настай хэрнээ ааваасаа тас тэвэрч, эрхэлж байгаа зураг сэтгэл хөдөлгөх нь дамжиггүй. Том Круз гадаадад зураг авалттай байх үедээ охинтойгоо видео чатаар харилцаж, өдөртөө хэдэнтээ утсаар ярьдаг байжээ. Харин өчигдөр өглөө Том охиноо ээжийнх нь гэрээс авахаар очихдоо Кейтитэй уулзаагүй байна. Аав охин хоёр амралтын өдрөө Томын байрлаж буй зочид буудалд орж хувцсаа солиод, Томын эгч Касс Мапотерын хамтаар тоглоомын дэлгүүр оржээ.


Сэтгэгдэл байхгүй байна